“Toyota” компанийн үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-03-30 15:53:49

ТОКИО. /Kyodo/. Коронавирусний халдвар тархсаны улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн хоёрдугаар сарын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.8 хувиар буурчээ.


“Toyota” компани  өнгөрөгч хоёрдугаар сард 2019 оны хоёрдугаар сард гаргаж байснаас 625 мянгаар цөөн автомашин үйлдвэрлэжээ. Үүний зэрэгцээ угсрах шугамын ажлыг түр зогсоосны улмаас Хятад дахь үйлдвэрлэлийнх нь хэмжээ 77.4 хувиар буурсан гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. 


Тус компани Европын орнууд дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 20 хүртэл сэргээхгүй гэж өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс гадна, Санкт-Петербургт байрлах үйлдвэрээ дөрөвдүгээр сарын 5-наас хаахаар болжээ.

Холбоотой мэдээ