“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан маргааш болно
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын
үндэсний бөхийн холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын
бэрхшээл тулгарсан малчдадаа туслах зорилгоор улс, аймгийн алдар цолтой 128
бөхийн “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдааныг маргааш Монгол бөхийн
өргөөн зохион байгуулна.
524 өдөр