Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ цолтнуудад цол, тэмдэг гардуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга зарлиг буулгаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын
хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав
давж Монгол Улсын начин цолны болзол, зургаа давж харцага цолны болзол
хангасан бөхчүүдэд цол, тэмдгийг нь гардууллаа.
1743 өдөр