Дохагийн татамид Г.Алтанбагана дагах барилдаан хийж ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-13 19:24:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын болон Будапештын Их дуулгын мөнгөн медальт Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдаж ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм.


Үндэсний шигшээ баг болон “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанабагана Доха-Мастерс 2021 тэмцээний 90 кг жинд хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Голландын Ноэл ван Т Эндтэй эн тэнцүүхэн сайхан барилдсан ч цаг дуусахаас 10 секундын өмнө Ноэлд вазари үнэлгээ алдаж хожигдлоо.


Тэрбээр дагах барилдаанд Гүржийн жүдоч Лаша Бекауритай барилдан, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгаж шагналт 7 дугаар байрт шалгарснаар Монголын жүдочид Доха-Мастерс 2021 тэмцээнийг нэг хүрэл медальтай /М.Уранцэцэг/ өндөрлүүлэв. 

Холбоотой мэдээ