Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр өнөөдөр их цас орно. Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
192 өдөр