ОХУ, Казакстанаас ирэх оюутнуудыг Орхон аймагт тусгаарлахаар бэлдэж байна
Орхон /МОНЦАМЭ/ ЭМЯ-наас Орхон, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлалтын байрыг нэмэгдүүлж ОХУ, Казакстан Улсаас ирэх оюутнуудыг хүлээн авах бэлтгэлийг хангах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Орхон аймаг эхний ээлжинд 200 орчим хүнийг хүлээж авах байрыг бэлтгэж бэлэн байдлыг хангаж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэллээ.
1933 өдөр