Хүнсний салбарынхан гурван сая төгрөг хандивлалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-03-17 17:07:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймгийн Хүнсчдийн холбоо аймгийн Онцгой комисст гурван сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Мөнхтүвшин хэлэхдээ, “Орхон аймагт мах, махан бүтээгдэхүүн болон гурил, сүүн бүтээгдэхүүний нөөц 5 сар хүртэл хангалттай байгаа тул барааны хомсдол үүсч үнэ хөөрөгдөх асуудал үүсэхгүй” гэдгийг онцоллоо.

Хүнсчдийн холбоо нь 20 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй гишүүнтэй юм. Тус холбоо “COVID-19“ халдвараас урьдчилан сэргийлэхэд бүхий л чадлаараа хамтран ажиллана гэлээ. Энэ үеэр мөн “Тэгш саятан” банк бус санхүүгийн байгууллага аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг болон 1000 ширхэг “Нүүдгээ” нэртэй эдийн саван өглөө. Уг эдийн саванг Орхон аймагт үйлдвэрлэдэг юм.  

Холбоотой мэдээ