Ажилчдын хоолны ширээнд хаалт хийж тусгаарлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-03-18 16:03:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тухайлбал, Засвар механикийн заводын удирдлага, ХАБЭА хариуцсан инженер болон тус цехийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд” компанийн ажилтнууд санаачлан ажилчдын хоолны ширээнд хамгаалалтын хаалт хийж байрлуулжээ. Ажиллагсад нэг ширээнд дөрөв болон түүнээс дээш тоогоор сууж хоол иддэг учир ханиах,найтаах, ярилцахад шүлсээр дамжих эрсдэл үүсэж болзошгүйг тооцож, ийм хаалтаар тусгаарласан гэж “Таятан фүүд” компанийн менежер ярилаа.

Тус компани нь Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн Төрөл бүрийн автомашины засварын газрын ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг. Нэг өдөрт 800-900 хүнийг өглөө, өдөр, оройн ээлжийн гурван удаагийн хоолоор хангаж, 40-50 хүнд зөөврийн хоолоор үйлчилж байна.

 

Холбоотой мэдээ