Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн 90 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2016-2017 онд явуулсан “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал-2017” үндэсний V судалгааг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д амин дэмийн дутагдалтай гарчээ.
2604 өдөр