ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.
2518 өдөр