Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг энэ сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.
2420 өдөр