Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслол энэ сарын 11-нд Боррего Спрингс хотноо боллоо. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд ийнхүү хоёр хотын соёл боловсрол, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа аж.
2369 өдөр