“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль” маргааш болно
Ховд /МОНЦАМЭ/. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг гуравдугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагт /орон нутгийн цагаар/ зохион байгуулна.
2307 өдөр