Герман улстай технологи, инженерингээр хамтран ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, засгаас бизнесийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах хүрээнд УИХ-ын даргын дэргэд Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Энэ дагуу Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх, тэргүүлэх 100 төслөөс тодорхой хэсгийг нь МҮХАҮТ-ыг түшиглэн төсөл, менежмент, гүйцэтгэлийн хамтарсан компани байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ хүрээнд Герман улстай технологи, инженерингийн чиглэлд хамтран ажиллах талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Герман улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенбергийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.
1065 өдөр