Ли Жэ Мён тэмцэгчдийн тухай баримтат киног үзжээ
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 18 /Yonhap/. Солонгосын тусгаар тогтнолын төлөө, Японы колоничлолын эсрэг тэмцэгчдийн талаар өгүүлэх баримтат киног Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хи Кён нар ням гарагт үзэж сонирхжээ. Хэдхэн хоногийн өмнө улс орон даяар Солонгосыг Чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
9 өдөр