Монгол Улс, ОХУ хил орчмын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан ОХУ-ын Улаан-Үд хотод 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Монголын талын төлөөлөгчдийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн сайдын орлогч И.Н.Зубов нар ахалж хамтарсан хуралдаанд оролцов.
2372 өдөр