Гамшгаас хамгаалах сургуульд Налайхынхан "онц" дүнтэй үнэлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-30 11:47:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр амжилттай болж ололт, дутагдлаа дүгнэлээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, мэргэжлийн анги, 25 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр астрономийн 48 цаг, оперативын 700 цагийн багтаамжтай 2 хэсэг, 9 үе шаттай болж өндөрлөв. Сургуулийн удирдагч Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хурандаа А.Дашням иж бүрэн сургуульд өгсөн үнэлгээ танилцууллаа. Нийт дүнгээр Налайх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 90,5 оноо буюу Онц сайн үнэлэгдсэн байна. Цаашид удирдлагын менежмент, цагийн байдалд шуурхай арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх, нэгж, удирдлага хоорондын харилцан ажиллагаа, уялдааг сайжруулах, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, иргэдэд сургалт сурталчилгаа явуулахад анхаарахыг зөвлөсөн юм. Сургуулийн үеэр газар хөдлөлт, үер, мал амьтны гоц халдварт өвчин, уул уурхайн осол, гал түймрийн үеийн дадлага сургуулийг хийж гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж ажиллав.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ