АТГ-ын ажлын хэсгийн орон нутагт ажиллах аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-30 11:33:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллахаар өчигдрөөс эхлэн түрүүч нь аян  замд гарав.
Тус газрын ажлын хэсгүүд энэ сарын 29-нөөс эхлэн ирэх сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллахдаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох ют. Мөн авлигатай  холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг ч судлана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, АТГ-аас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж өгөх юм байна. Эдгээр ажлынхаа дараа, санал дүгнэлт боловсруулна гэж АТГ-ын хэвлэл олон нийтийн хэлтсээс мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ