Малын тоо толгойг бэлчээртээ тохируулна
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн ИТХ-аас баталсан “Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого”-доо бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн тоо, толгойг барих бодлого баримтлахаар тусгалаа.
Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоод болон гадаад зах зээлд борлуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар бэлчээрийн даац, ашиглалтын менежментийг сайжруулах, отрын бүс нутаг байгуулах, талхдалт орсон бэлчээрийг өнжөөх, сэлгэх, газар тариалангийн атаршсан талбайд олон наст ургамал тариалж, бэлчээрт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийн хөнөөлт хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байна.
2529 өдөр