БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Өвөрхангайн боловсролын салбарыг сайшаав
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын дэд сайд Г.Ганбаяр Өвөрхангай аймгийн боловсролын салбарынхантай
уулзалт хийлээ. Тэрээр “Өвөрхангай аймгийн сургалтын чанар улсын хэмжээнд
тэргүүлэх түвшинд байдаг. “Чихнээс хонх уяад байдаггүй” аймгуудын нэг бол танай
аймаг юм” хэмээн сайшаагаад амжилтаа улам бататгаж, нэг шат ахихад онцгой
анхаарч ажиллахыг хүсэв.
2317 өдөр