Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ихээхэн даац хэтэрчээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас аймгийн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өглөө. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.
2766 өдөр