Өсвөрийн морин хуурчдын VI уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд өсвөрийн морин хуурчдын VI уралдаан болж дүнгээ гаргалаа. Монголын оюуны соёлын хосгүй үнэт өв, биет бус соёлын өв болсон морин хуурыг хойч үедээ өвлүүлэх, тэдний урын сан, арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх улмаар өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой зохиогддог тус уралдаан Улиастайд тавдугаар сарын 18-21-ны өдрүүдэд амжилттай явагдлаа.
Уралдаанд Завханы ерөнхий боловсролын сургуулиудын 150 гаруй суралцагч дөрвөн төрлөөр авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс бага насны төрөлд Тосонцэнгэл сумын II сургуулийн Н.Санжаасүрэн тэргүүлж Улиастай сумын Чандмань эрдэнэ лаборатори сургуулийн суралцагч Б.Тэмүүжин, Идэр сумын сургуулийн суралцагч Л.Оюун-Эрдэнэ нар тус тус удааллаа.
Дунд насны төрөлд Чандмань эрдэнэ лаборатори сургуулnay суралцагч н.Чулуунцэцэг тэргүүлсэн бол ахлах насны төрөлд Улиастайн Дэвшил сургуулийн суралцагч Д.Бямбасүрэн тэргүүлж Гранпри шагналын эзэн болжээ. Харин Тосонцэнгэл, Дэвшил, Их-Уул, Түдэвтэй сумын сургуулийн суралцагчид алт мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Харин хамтлагийн төрөлд Тосонцэнгэл сумын II сургууль багаараа тэргүүлж гранпри шагналын эзэн болж Дэвшил сургууль, Их-Уул сумын сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Түдэвтэй сумын сургууль, Чандмань эрдэнэ лаборатори сургууль, Улиастайн 3-р сургууль, Идэр сумын сургуулиуд шагналт байрын эзэд болжээ.
Энэ жилийн уралдааны онцлог нь Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Р.Амарбаярыг урьж оролцуулж багш, хүүхдүүдэд морин хуурын шинэ татлага заалгах, зөвлөгөө өгч харилцан туршлага судалсан сургалт явуулснаараа онцлог болов.
Б.Мягмарсүрэн