Төв аймгийн нутгаар маргааш, нөгөөдөртөө бороотой байна
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл Төв аймгийн нийт нутгаар үүлшиж, ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороотой. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө бага зэрэг сэрүүсч 18-23 хэмийн дулаан байна.
2500 өдөр