Золбин нохой устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-15 12:33:11
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Золбин нохой устгалын ажил жилд дөрвөн удаа явагддаг6 бөгөөд хоёрдугаар улирлын нохой устгалын ажил зуравдугаар сард багтаан зохион байгуулагдана. Он гарснаас хойш нийт 400 гаруй нохой устгасан гэдгийг аймгийн Хот тохижуулах газраас мэдээлэв.
 
Нохой устгалын ажлыг аймаг орон нутгаас зохион байгуулахад хүн олдоггүй гэнэ. Тиймээс тусгай нохой устгалын хүнийг Нийслэлээс дуудуулж устгуулдаг байна. Мөн муур устгалын ажил явагддаг. Муур үхэхдээ удаан учир устгахад  хүндрэлтэй байдаг гэнэ. Мөн ихэвчлэн айлын дээвэр, цонх ханан дээгүүр явдаг болохоор баригдахгүй байдаг гэдгийг Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу хэлж байна.
 
Удахгүй золбин нохой устгалын ажил эхлэх учир иргэдийг өөрсдийн нохойгоо байнга  уяатай байлгахыг сануулав. Түүнчлэн хүзүүвч пайз зэргийг зүүлгэж хэвшихийг анхааруулсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ