Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг нээн ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Нэгдсэн эмнэлэгт энэ оны 3 дугаар сарын 01 хүртэл хүүхдийн амбулаторийн яаралтай тусламжийн тасаг нээн ажиллуулж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган тус төлөвлөгөөний дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн яаралтай тусламжаар дуудсан 0-59 сартай хүүхдүүд, хүүхдийн тасгаас эмчлүүлээд гарч байгаа хүүхдүүд, оройн цагаар хүүхдийн тасагт ирж үзүүлсэн хүүхдийн нэрсийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэдээлж гэрийн идэвхтэй эргэлтийг идэвхжүүлжээ.
Мөрөн суманд амбулаторийн үзлэгт 7,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх долоо хоногоос 3,2 хувиар багасчээ. Харин Далайн-Элбэрэлт, Энэрэл, Энх-Үйлс, Гурвангал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Цагааннуур, Эрдэнэбулган зэрэг сумдад амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 10 хувиас дээш эзэлж байгаа ажээ.

Б.Гантуяа