"Ахмад настанд ээлтэй аймаг" дэд хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-18 13:50:45
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг энэ оныг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дээдлэх” жил болгон зарласны хүрээнд “Ахмад настанд ээлтэй аймаг дэд хөтөлбөр”-ийг баталлаа.
Хөтөлбөрийн хүрээнд ахмад настанд ээлтэй засаглал, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ,  орчин болон ахмад настны хөдөлмөр эрхлэлт гэсэн таван чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн харъяалалгүй, зорилтод бүлгийн ахмадуудад үйлчилгээ үзүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ахмадуудын дунд эрүүлжих олон төрлийн хөдөлгөөнүүдийг өрнүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх ажээ.
Б.Гантуяа  
関連ニュース