Монгол, Польшийн аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутгийн удирдлагын байгууллага Монгол, Польшийн аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахаар боллоо.
Аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны хүрээнд Польш Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагуудын хамтрын ажиллагааг дэмжих замаар Баянхонгорт гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хоёр талын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Монгол Польшийн аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч А.Ганбаатартай санамж бичиг байгуулав.
Санамж бичиг байгуулснаар гадаад харилцаа, аялал жуулчлал, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, Шаргалжуутын зам тавих зураг төсөв, сэргээгдэх эрчим хүч, хот айл, хог хаягдалыг дахин боловсруулах тал дээр тусгай төслүүд хэрэгжих ба Польш улсын техник, технологийн хөгжлийн давуу талыг түшиглэн хамтран ажиллах бололцоо бүрдэж байгаа аж.
Б.Мөнхзул