Хөлбөмбөгчин Сон Хён Минийг сүрдүүлсэн этгээдүүдэд ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Yonhap/. Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн од тамирчин Сон Хён Минийг сүрдүүлсэн хэргээр даваа гарагт нэг эмэгтэй, нэг эрэгтэйд хорих ял оноожээ.
Сөүлийн төвийн дүүргийн шүүхээс Ян овогт 20 орчим насны эмэгтэйд дөрвөн жилийн хорих ял, түүний 40 орчим настай хуучин найз залуу Ён
овогтонд хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна.
Ян өнгөрсөн оны зургаадугаар сард “Лос-Анжелес” клубийн
тоглогч Сон Хён Минд ургийн хэт авиан шинжилгээний зураг илгээж, түүнээс жирэмсэн
болсон гэдгээ олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлсэн хэргээр яллагджээ.
Уг эмэгтэй
анх сүрдүүлэхээр төлөвлөж байсан өөр эрэгтэй нь сүрдүүлсэн шинжтэй зурваст нь хариу өгөөгүй
тул Сон Хён Мин рүү хандсан нь тогтоогдсон байна.
Хожим нь энэ оны 3-5 дугаар сарын хооронд Ян, Ён нар жирэмсэн
болсныхоо дараа үр хөндүүлсэн гэж гэр бүлийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд
мэдээлнэ хэмээн Сон Хён Минийг сүрдүүлж, түүнээс дахин 70 сая вон авахыг оролджээ.
Ёныг сүрдүүлэхийг завдсан хэргээр ялласан байна.
“Жирэмсэн гэдгээ мэдсэнийхээ дараа Ян хэнээс хүүхэдтэй болсноо
огт баталгаажуулаагүй. Хохирогчийн хувьд олны танил хүн тул гэмт хэрэгтэй
холбоотой асуудал нь эмзэг сэдэв байсан бөгөөд шүүгдэгчид үүнийг ашиглан их
хэмжээний мөнгө авахыг завдсан нь гэмт хэргийг улам ноцтой болгож байна” гэж шүүх бүрэлдэхүүн
мэдэгджээ. Мөн хохирогч “сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол
амссаныг” онцолсон байна.
Ulaanbaatar