Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын дугуйн спортын шилдэг тамирчид олон улсын талбарт амжилтаа бататгасаар байна.
Монголын үндэсний шигшээ багийн гурван тамирчин 2026 онд Тайландын шилдгүүдийн нэг “Roojay Cycling” мэргэжлийн багт албан ёсоор уралдахаар боллоо. Тодруулбал, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр 2023 оноос хойш тус багт хүчин зүтгэж байгаа бөгөөд ирэх улиралд дөрөв дэх жилдээ уралдахаар гэрээгээ шинэчилжээ. Мөн U23 насны ангиллын Азийн аварга Б.Марал-Эрдэнэ 2025, 2026 онд дахин тус багт уралдахаар гэрээгээ сунгалаа.
Харин U23 насны ААШТ-ий мөнгөн медальт Х.Тэмүүлэн “Roojay Cycling” багт шинээр нэгдэж, олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гаргах шинэ замнал эхлүүлэхээр болов.
Монголын дугуйн
тамирчдын ур чадвар, хөдөлмөрийг үнэлсэн энэхүү шийдвэр нь дэлхийн түвшний
тэмцээнд хүчтэй өрсөлдөх боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.



Ulaanbaatar