Холимог тулааны тамирчид Ливаныг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-03 11:43:29

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Холимог тулааны өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Ливаны Жуния хотод эхэлнэ.


Азийн 30 гаруй орны шилдгүүд чуулах тус тэмцээнд манай улсаас таван тамирчин тулалдахаар хоёр дасгалжуулагчийн хамт өчигдөр эх орноосоо мордлоо. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээний өсвөрийн 14-5 насны охидын ангиллын 48 кг-ын жинд “Хургатай хайрхан клубийн тамирчин Э.Ануударь, хөвгүүдийн 52 кг-д “Ширэн бээлий”-гийн Б.Барсболд, “Мазаалай файтинг төв”-ийн Б.Тэлмүүнтамир, 16-17 насны ангиллын хөвгүүдийг 61.2 кг-д Team omegaклубийн тамирчин Я.Өсөхбаяр тулалдана.


Харин насанд хүрэгчдийн ангиллын 52.2 кг-ын жинд Галт дэвжээ” клуб, Налайхын тамирчин Н.Баттулга эх орноо төлөөлөн октагонд гарах аж. Тамирчдыг “Болд нударга”-ын Т.Болдбаатар, Team omega”-гийн  Г.Түвшин нар дасгалжуулах бөгөөд манай тамирчдын тэмцээн энэ сарын 6-нд өсвөрийн 14-15 насны тулаанаар эхэлнэ.

関連ニュース