СҮХБААТАР: Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг 96.2 хувиар үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-03 18:23:48

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит наймдугаар хуралдаанаар аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг 85.1, аймгийн 2025 хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг 96.2 хувийн дэмжсэн саналаар хангалттай гэж үнэллээ.


Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бүс, орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод болгох, хүний эрхийг дээдэлсэн авилгагүй эрүүл нийгмийг цогцлоох үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн гэдгийг Засаг дарга М.Идэрбат танилцуулгынхаа эхэнд онцлов.



Бүс, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хийсэн болон үргэлжилж буй ажлуудаас онцлон танилцуулбал,

Түүхэн аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуйн суурь, дэд бүтцийг байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга-Байгалийн цогцолборт газар хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэлүүн бүс/ төслийг 2026 оны улсын төсөвт баталлаа. (Төсөвт өртөг 60156.2 сая)


Баруун-Урт сумын есдүгээр багийн нутаг дэвсгэр эд төв)-т нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд 960 хүүхдийн сургуулийн барилгын 1 дүгээр ээлжийн ажлыг эхлүүлсэн байна. Мөн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэн,  2026 оны улсын төсөвт шинээр тусгуулаад байна.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах станцуудыг цахилгаан эрчим хүчээр хангах 213 км 110 кВ, 35 кВ-ын ЦДАШ татах ажил 2025 онд хийгдэж дууссан бөгөөд тус шугамыг 2026 оноос сүлжээнд холбосны дараагаар Сүхбаатар сумын ОНХС-ийн 581 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн 10 кВ-ын 7,74 км ЦДАШ-ыг ашиглалтад оруулна.


2025-2026 оны Эрчим хүчний сайдын багцын 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсийг цахилгаан хангамжид холбох 9.9 км 35кВ-ын ЦДАШ-ын ажлыг угсралтын ажил дууссан бөгөөд дэд станцын угсралтын ажлыг 2026 онд үргэлжлүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн.


Баруун-Урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг зургийн даалгаврын дагуу “Нью Урбанизм” ХХК-тай 2024 оны 11 сарын 12-ний өдөр гэрээ байгуулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Энэ онд улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Асгат сумын төвд 3,05 км асфальт бетон хучилттай авто зам, орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Наран сумын төвд 1.9 км цементбетон хучилттай авто замыг барьж байнгын ашиглалтад хүлээн авсан.


Мөн орон нутгийн төсөв болон замын сангийн нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нийгмийн даатгалын хэлтсийн зүүн урд уулзвараас Асгат сум чиглэлд гарах 1.1 км авто замд их засвар шинэчлэл, 3200 м2 авто замд засвар, нөхөөс хийж, Баруун-Урт сумын 3-р сургуулийн урд талын 390 м авто зам, зогсоол, “Ургах наран хорооллын дундах авто зам”-ын ажлуудыг дуусган ашиглалтад орууллаа. Энэ онд Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн авто зам, гүүрийн ажлын 1-р ээлжийн 9.3 км авто замын ажлын суурийн ажил дуусч, хучилтын ажил үргэлжилж байна.


Аймаг, сумын төвийн хатуу хучилттай авто замын сүлжээ нэмэгдүүлснээр 2025 оны байдлаар 10 сумын төв хатуу хучилттай авто замтай болж, иргэд ая тухтай аюулгүй зорчих, цаг хугацаа, эдийн засагт хэмнэлт гарах, сумдын төвүүд ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтцээ төлөвлөн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.


Түвшинширээ, Уулбаян сумын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийг барьж байгуулах, ашиглалт, үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах ажлыг төр хувийн түншлэлээр хэрэгжүүлэх концессын гэрээний дагуу 1.74 МВт-ын хүчин чадалтай зуух, зуухны барилга, 1.5 у/м дулааны шугамыг 2025 оны 8 дугаар сард тус тус ашиглалтад оруулаад байна.


Сумдын шинээр төлөвлөсөн суурьшлын бүсүүдийг цахилгаан хангамжид холбох үйл ажиллагааг зохион байгуулж байна


Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх асуудлаар үргэлжилж байна. 

関連ニュース