“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нүүрсний зах зээл унаж, борлуулалт, экспортын хэмжээ багассан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдлыг дүгнэж, борлуулалт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэх арга хэмжээ авснаар өнгөрсөн сард 2025 оны хамгийн их борлуулалтыг хийжээ.
Тус компанийн
мэдээлснээр биржийн арилжааг идэвхжүүлж 11 дүгээр сард 28 удаагийн
арилжаагаар 178.7 сая
ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлуулсан байна. Борлуулсан нүүрсний 67 хувийг 1/3 коксжих, 26 хувийг эрчим хүчний, 7 хувийг баяжуулсан нүүрс эзэлж байгаа юм.
Компани нүүрсийг
борлуулахдаа сорчлохгүй бодлого
барьж, өнгөрсөн долоодугаар сараас хатуу коксжих нүүрс бус хагас коксжих, эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж
байна. Компани өнгөрсөн 15
жилд уурхайн сарын ачилтын амжилтыг 2025 оны 11 дүгээр сард 3.39 сая тн болгож
өмнөх үзүүлэлтээс 8.3 хувиар нэмжээ.
Уурхай ачилтыг нэмсэнтэй холбоотой тухайн сард нэмүү өртөг шингэсэн, хил нөхцөлөөр биржээр арилжаалсан
1.29 сая тн нүүрс экспортолсон нь биржийн арилжаа эхэлсэн 2023 оноос хойш
хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа
ажээ.

Ulaanbaatar