ОРХОН: Өвөлжилтийн бэлтгэлийг 96.3 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-22 17:15:15

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/71 дүгээр тушаалаар батлагдсан өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу 2025-2026 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл зохион байгуулалтын ажлыг 7 үзүүлэлтээр дүгнэхэд аймгийн хэмжээнд 96.3 хувьтай хангажээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын 2025 оны 03/33 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/170 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын цаг үеийн нөхцөл байдалтай танилцахаар 2025 оны 1, 3, 9 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн газар, 2 сумын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газартай хамтран Баян-Өндөр, Жаргалант сумын 10-12 чиглэлд давхардсан тоогоор 843 малчин өрхөөр орж төрийн үйлчилгээг хүргэн ажилласан байна.


Ман Эрүүл мэндийн төвийн эмч нар 843 малчин өрхийн 722 иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай иргэдэд өвчин эмгэгт тохирсон эм, амин дэмийг олгож зөвлөгөө өгчээ.  


Харин Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалтад 112.5 мянган толгой малыг хамруулж, тэмдэглэлийг мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч малчин өрхийн мал амьтны эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хөтөлсөн эсэхийг мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллажээ.


関連ニュース