ОРХОН: Дэнж, Оюут багт төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-11 15:03:06

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дэнж, Оюут багт “Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төв”-ийг өнөөдөр Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан ашиглалтад орууллаа. 


Оюут баг Эрдэнэт хотын ууган багуудын нэг. Сүүлийн жилүүдэд орон сууцны хорооллууд эрчимтэй нэмэгдэж, 2102 өрхийн 7590 хүн амтай баг болтлоо өргөжин тэлсэн. 


2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар багийн нэгдсэн байрыг ашиглалтад орууллаа. 

 

Мөн  Баян-Өндөр сумын 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дэнж багийн ерөнхий боловсролын 7-р сургуулийн зүүн талд багийн байр ашиглалтад орууллаа. 


Зоорийн давхартайгаа гурван давхар, металл фасад бүхий тус барилга ашиглалтад орсноор өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, багийн ажлын алба зэрэг байгууллага нэг дор төвлөрч, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.


Орхон аймаг 21 аймгаас анхлан багийн цогцолбор байруудыг ашиглалтад оруулж, төрийн анхан шатны үйлчилгээг цогцоор  хүргэж эхэлсэн. 


Дэнж, Оюут багийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төв” нь 7, 8 дахь багийн байр юм.






関連ニュース