ОРХОН: Төрийн албан хаагчдаа дэмжсэн хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-10 11:38:39

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн нийгмийн дэмжлэгт хамрагдсан албан хаагчдад энэ сарын 8-нд батламж гардууллаа. 


Орхон аймаг төрийн албан хаагчдаа дэмжсэн хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 


2025 онд 38 төрийн байгууллагын төрийн захиргаа, төрийн үйлчилгээний 44 албан хаагчид 5 чиглэлээр  нийгмийн дэмжлэг үзүүлсэн байна.  


Дэмжлэгт БОЭТ-ийн үйлчлэгч, Замын цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын үйлчлэгч, ОБГ-ын аврагч, гал сөнөөгч зэрэг албан хаагч багтжээ. 


"Эрдэнэт хот, анхдагч илгээлтийн эздийн өдөр"-ийг тохиолдуулан үе шаттай үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. 




関連ニュース