М.Ферстаппен АНУ-ын Гран-Прид түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-20 08:33:54

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 20 /РИА Новости/.  “Формула-1” ангиллын уралдааны 19 дэх гараа буюу АНУ-ын Гран-Пригийн ялагчаар "Ред Булл" багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппен тодорлоо.


Энэ удаагийн Гран-При Техас муж улсын Остин хотын Circuit of the Americas  автодромд болжээ.


Дэлхийн дөрвөн удаагийн аварга Ферстаппен энэ улиралд тав дахь ялалтаа байгуулсан бөгөөд бямба гарагт ойрын зайн уралдаанд түрүүлсэн байна.


Үндсэн уралдааны хоёрдугаар байрт “Макларен” багийн уралдаанч, Их Британийн иргэн Ландо Норрис /7,979 секунд хоцорсон/, гуравдугаарт "Феррари" багийн гишүүн, Монакогийн иргэн Шарль Леклер /+15,373/ нар оржээ.


Удаах байруудыг 4. Льюис Хэмилтон (Их Британи; "Феррари"), 5. Оскар Пиастри (Австрали; "Макларен"), 6. Жорж Расселл (Их Британи; "Мерседес"), 7. Юки Цүнода (Япон; "Ред Булл"), 8. Нико Хюлькенберг (Герман; "Кик Заубер"), 9. Оливер Берман (Их Британи; "Хаас"), 10. Фернандо Алонсо (Испани; "Астон Мартин") нар эзэллээ.


Ерөнхий дүнгээр 364 оноо авсан О.Пиастри хүснэгтийг тэргүүлж байгаа бол Л.Норрис /332/, М.Ферстаппен /306/ удаалж байна. Зохион бүтээгчдийн цомыг 678 оноо авсан “Макларен” баг улирал дуусахаас өмнө хүртэх нь тодорхой болжээ.  


Энэ удаад "Уильямс" багийн испани уралдаанч Карлос Сайнс уралдааныг дуусгаж чадсангүй. Тэрбээр 7 дахь тойрог, 15 дахь эргэлтэн дээр “Мерседес” багийн гишүүн, Италийн уралдаанч Кими Антонеллигийн машиныг шүргэж, замын хажуу руу гарчээ.


“Формула-1” уралдааны дараагийн гараа буюу Мексикийн Гран-При уралдаан Мехико хотноо 10 дугаар сарын 24-26-нд болно. 

関連ニュース