Милан-Кортинагийн Олимпын галыг Италид авчирлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /NHK/. 2026 оны Милан-Кортинагийн өвлийн наадмын Олимпын галыг Италид авчирчээ.
Олимпын галыг тээвэрлэсэн нисэх онгоц пүрэв гарагт Ром
хотоос холгүй орших нисэх онгоцны буудалд газардсан байна. Олимпын галыг асаах
ёслол өнгөрсөн сард Грекийн Олимпиа хотод болсон юм.
Милан-Кортинагийн наадмын зохион байгуулах хорооны дарга
Жованни Малаго, Парисын Олимпын теннисний хосын төрөлд алтан медаль хүртсэн
Жасмин Паолини нар Олимпын гал бүхий
дэнлүүг барин онгоцноос буужээ.
Ж.Паолини сэтгүүлчдэд хандан, Олимпын галыг буухиалж байгаадаа
баяртай байгаагаа хэлсэн байна. Үүний дараа ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч
Сержио Маттарелла оролцсон ёслолын үеэр галт бамбарыг асаажээ.
Галт бамбарын буухиа Ромоос бямба гарагт эхэлж, Миланд хоёрдугаар сарын 6-нд болох наадмын нээлтийн ёслол хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar