Эверестэд гарсан анхны багийн сүүлчийн гишүүн таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-17 16:36:05

КАТМАНДУ, 2025 оны аравдугаар сарын 17 /BBC/. Эверестийн оргилд амжилттай гарсан анхны экспедицийн гишүүдээс ганцаараа амьд сэрүүн үлдээд байсан Канчха шерпа 92 насандаа Балбын нийслэл Катманду хотод таалал төгсжээ. 


Түүний бие саяхнаас муудсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн байна. Канчха шерпа 1953 онд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нарын хамт дэлхийн хамгийн өндөр оргилд гарахдаа 19 настай байжээ.


Тэрбээр ууланд авирч байгаагүй боловч 35 хүний ​​бүрэлдэхүүнтэй уулчдын багт ачаа зөөгчөөр ажилласан байна. Хоёр долоо хоног гаруйн турш үргэлжилсэн хүнд хэцүү аяллын үеэр тэрбээр хоол хүнс, майхан, тоног төхөөрөмжийг бааз лагерь хүртэл зөөж байсан бөгөөд 8000 м-ийн өндөрт гарсан гурван шерпагийн нэг юм.


Балбын шерпа буюу газарчид түүнийг үлгэр жишээ, домог болсон хүн хэмээн үнэлдэг. Канчха шерпа анхны экспедицийн авиралтын дараа Хималайн ууланд ачаа зөөгчөөр ажиллаж байсан бөгөөд аюултай аяллаа зогсоохыг эхнэр нь ятгах хүртэл 20 жилийн турш уг ажлыг хийсэн байна.



関連ニュース