УВС: Канад-Монголын Мерит төсөл”-ийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-09 17:19:42

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Канад Улсын Засгын газрын санхүүжилтээр тус улсын Каталист Плас байгууллагаас хэрэгжүүлж буй Монгол Улсад хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Канад-Монголын Мерит төсөл”-ийг хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд тус төслийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамсын ахалсан ажлын хэсэг Увс аймагт хүрэлцэн ирээд байна. Тэднийг аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Энхбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уг төслийг Увс аймагт 2025-2030 онд хэрэгжүүлэх юм. Уулзалтаар иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог төрийн бодлого, шийдвэрт хангах, жендэрийн мэдрэмжтэй бодлого, стратеги боловсруулах чиглэлээр харилцан санал  солилцов.


Энэхүү төсөлд зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй ард иргэд ч харагдаж, өөрсдийгөө чадавхжуулах боломжтой аж.

関連ニュース