УВС: Чихний хэнгэрэг нөхөх хагалгааг долоон хүүхдэд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-03 13:10:33

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар хоолойн эмч нар орон нутагтаа шинэ төрлийн хагалгааг нутагшуулж эхлээд байна.


Тодруулбал, он гарсаар орон нутагтаа чихний хэнгэрэг нөхөх хагалгааг долоон хүүхдэд амжилттай хийжээ. Цаашид хамрын мурийлт засах, залгиур хоолойн мах шулах, чихний идээт үрэвсэл авах зэрэг хагалгааг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.


Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуу дэгдэж, чих, хамар хоолойн өвчлөл нэмэгджээ. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар хоолойн эмч нар энэ төрлийн өвчлөл хүндрэхээс өмнө хагалгааг яаралтай хийх нь зүйтэй хэмээн иргэдэд хандан зөвлөж байна.


関連ニュース