БАЯНХОНГОР: Хүн амын 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-01 14:15:42

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд 1992 оноос Монгол Улс жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдөр тэмдэглэж иржээ.

Баянхонгор аймаг 10 мянга гаруй ахмад настантай. Тус аймаг ахмад настнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх зэрэгт анхаарч хөгжих орчныг нь бүрдүүлэх зорилгоор 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд Ахмадын өргөөг барьж байгуулсан байна.


Түүнээс гадна аймгийн хэмжээнд 17 сум Ахмадын өргөө, танхимыг байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж, ахмадуудынхаа эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж, урлаг спортын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлжээ.


Баянхонгор аймгийн суурин хүн амын тоо 2024 оны эцэст 88.524 байгаа бол 4.4 хувь нь 65-аас дээш насны өндөр настан. Хүн амын дундаж наслалтын тухайд 2024 онд 72.32 байгаа нь хүн амын дундаж наслалт тоогоор Монгол Улсад 17-т эрэмбэлэгдэж байгаа дүн юм.



関連ニュース