УВС: Ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-30 14:18:46

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.


Өнөөдөр нутгийн баруун болон хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 1-2-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 2,4-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.


Салхи 10 дугаар сарын 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 10-12 метр, 10 дугаар сарын 1, 2-нд нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 12-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр байна.


Агаарын температур 10 дугаар сарын 1-нд өдөртөө дулаан байх боловч 2, 3-нд нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -2.-7 градус хүйтэн, өдөртөө +3 +8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 +2 градус, өдөртөө +7+12 градус дулаан байна. 10 дугаар сарын 4-өөс нийт нутгаар өмнөх өдрөөсөө 2-4 градусаар нэмж хүйтэрнэ” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

関連ニュース