УВС: Аймгийн хэмжээнд 23.1 мянган га талбайд тариалалт хийсэн ч гангийн улмаас ургацын дийлэнхийг алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын баг Увс аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Онцгой
комисс хуралдаж, 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа
танилцууллаа. Аймгийн хэмжээнд 2.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо
гарсан байна. Энэ зун аймгийн
нийт нутгаар бороо хур багатай, өвсний гарц тааруу, гантай байсан тул өвөлжилт,
хаваржилт хүндэрч болзошгүй байгаа юм.
Засгийн
газрын тогтоолын дагуу аюулгүйн нөөцөд өвс 655 тн, хүчит тэжээл 66
тн, эрдэс тэжээл 0.95 тн бэлтгэхээс одоогийн байдлаар нөөцөд 160 тн өвс, 50 тн
тэжээл бэлтгээд байна.
Аймгийн хэмжээнд 23.1 мянган
га талбайд тариалалт хийсэн ч гангийн улмаас ургацын дийлэнхийг алдсан байна.
Ажлын багийн гишүүдэд хандаж аймгийн зүгээс тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн зурваст мал
өвөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн баруун бүсийн хүнсний хэрэгцээг хангах, мал аж
ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах аж ахуйн
нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг дурдсан юм.