К.Роналду дахин нэг дээд амжилт тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД, 2025 оны наймдугаар сарын 24 /Kazinform/. “Аль-Насра” багийн довтлогч, Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду дөрвөн өөр клуб ба үндэсний шигшээ багт тоглохдоо 100 ба түүнээс дээш тооны гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин боллоо.
Өдгөө 40 настай тэрбээр Саудын
Арабын Супер цомын тэмцээний финалд “Аль-Ахли” багтай хийсэн тоглолтод 11 м-ийн
торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Энэ бол “Аль-Насра”-д тоглох хугацаандаа
оруулсан 100 дахь гоол юм.
Өмнө нь Роналду “Реал” багт тоглож
байхдаа 450 гоол оруулсан бол “МЮ”-д байхдаа 145 гоол, “Ювентус”-т байхдаа 101
гоол тус тус оруулжээ. Харин Португалын шигшээд тоглохдоо 138 гоол оруулсан юм.
Түүнээс гадна, 275 сая долларын цалинтай К.Роналду Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн
өндөр орлоготой тамирчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.