А.Дюплантис 13 дахь удаагаа дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БУДАПЕШТ, 2025 оны наймдугаар
сарын 13. /ТАСС/. Шведийн тамирчин, Олимпын хошой аварга Арман Дюплантис тулгууртай
харайлтын дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ.
Тэрбээр Будапешт хотноо болсон
Иштван Дьюлаигийн нэрэмжит тэмцээний үеэр 6 м 29 см-ийн өндөр дээгүүр
харайснаар дэлхийн рекордыг 13 дахь удаагаа эвдсэн байна. Хамгийн сүүлд Шведийн нийслэл Стокхолм хотноо
зургаадугаар сарын 15-нд болсон хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын "Алмаазан лиг"-ийн ээлжит тэмцээний үеэр Дюплантис 6 м 28
см-ийн өндөр дээгүүр харайснаар дэлхийн рекордыг шинэчилсэн юм.
Өдгөө 25 настай Дюплантис Токио-2020, Парис-2024 Олимпын наадмуудад
түрүүлснээс гадна дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга болоод
байна.
Түүний дээд амжилтуудын цувралыг толилуулбал:
2020
он — 6,17 м, Турин (Итали)
2020 он — 6,18 м, Глазго (Шотланд)
2022 он — 6,19 м, Белград (Серб)
2022 он — 6,20 м, Белград (Серб)
2022 он — 6,21 м, Южин (АНУ)
2023 он — 6,22 м, Клермон-Ферран (Франц)
2023 он — 6,23 м, Южин (АНУ)
2024 он — 6,24 м, Шиамэн (БНХАУ)
2024 он — 6,25 м, Парис (Франц)
2024 он — 6,26 м, Хожув (Польш)
2025 оны
хоёрдугаар сар — 6,27 м, Клермон-Ферран
(Франц)
2025 оны зургаадугаар
сар –
6,28 м, Стокхолм (Швед)
2025 оны
наймдугаар сар – 6,29 м, Будапешт (Унгар).
Эдгээрээс гадна Дюплантис битүү цэнгэлдэхийн
дэлхийн рекорд /6 м 27 см/, Олимпын рекордыг /6 м 25 см/ тус тус тогтоожээ.