Мессигийн баг МLS-ийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар
сарын 8. /ТАСС/. “Интер Майами” баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн
аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Аргентины довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний
замналдаа 48 дахь удаагаа аваргын цомыг өргөлөө.
Финалын тоглолтод майамичууд “Ванкувер”
багийг 3:1 харьцаагаар хожсоноор MLS лигийн
аваргаар анх удаагаа шалгарсан бөгөөд Месси хоёр удаа оновчтой дамжуулалт
өгчээ.
Өдгөө 38 настай тэрбээр 2023 оны
зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд дөрвөн том тэмцээнд түрүүллээ.
Л.Месси “Барселона”-д тоглож
байхдаа хамгийн олон буюу 35 удаа тэмцээнд түрүүлсэн байна. Тодруулбал, тус
багийн бүрэлдэхүүнд 10 удаа Испанийн аварга болж, 8 удаа Супер цомыг өргөж,
Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цомд 3 удаа,
клубүүдийн ДАШТ-д 1 удаа түрүүлж байв.
Мөн Францын “Пари Сен-Жермен”
багт тоглож байхдаа гурван том тэмцээн буюу Францын АШТ-д /2022, 2023/ хоёр
удаа, Францын Супер цомд нэг удаа түрүүлжээ.
Харин Аргентины шигшээ багийн
бүрэлдэхүүнд ДАШТ /2022/, Америкийн цом /2021, 2024/, Олимпын наадам /2008/, Финалиссиме
/2022/, 20 хүртэлх насныхны ДАШТ /2005/-д аваргалж байв.
Ulaanbaatar