ХӨВСГӨЛ: “Аймгийн аварга адуучин-2025” тэмцээнээс
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 30 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар, Адуучдын холбоо хамтран аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2025” тэмцээнийг зохион байгуулав.
Тус тэмцээнд 60 орчим залуус оролцож уурга, ташуур шүүрэх, морь бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах зэрэг төрлөөр өрсөлдлөө.