ДОРНОГОВЬ: “Морьтон соёл” бэсрэг наадам зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-23 16:30:23

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 104 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 94, говийн тавдугаар дүрийн  ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ойн наадмыг долоодугаар сарын 29-31-нд Сайншанд суманд зохион байгуулна. 


Наадмын үеэр “Морьтон соёл” бэсрэг наадмыг аймгийн ЗДТГ-аас холбогдох байгуулагуудтай хамтран зохион байгуулж жороо морины уралдаан, хос морьтой сайхан хос, уурга шүүрэх тэмцээн, адууны өв соёл өртөө, соёлын биет бус өвийн танилцуулга зэрэг сонирхолтой тэмцээн уралдааныг наадамчин олонд толилуулах юм. Мөн сонгомол дээд, дунд насны хурдан морины уралдаан болно.


Дорноговь аймаг эрт дээр үеэс морьтны соёлыг үе уламжлан хадгалж ирсэн түүхтэй бөгөөд монголын хурдан адууны 13 угшилд багтдаг тайж, банди угшил нь тус аймгаас үүсэж бий болжээ.

関連ニュース