АРХАНГАЙ: Ус бохирдуулсны 1.4 сая төгрөгийн төлбөрийг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд уст цэгийн тоо бүртгэл, ус бохирдуулагчийн тооллого хийжээ.
2025 оны эхний хагас жилийн байдлаар ус бохирдуулагчийн эх үүсвэрийн тооллогыг Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Чулуут суманд хийхэд 160 ус бохирдуулагч тоолжээ.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 1.429.800 төгрөгийн ус бохирдуулсны төлбөрийг төвлөрүүлээд байна.