Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-06 10:43:33

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6. /ТАСС/. Кени улсын гүйлтийн тамирчин Фейт Кипьегон 1500 м-ийн зайн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


АНУ-ын Орландо муж улсын Южин хотод болж буй “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний ээлжит гараанд тэрбээр уг зайг 3 минут 48,58 секундийн хугацаанд туулснаар өмнө нь Парис-2024 Олимпын наадамд өөрийн тогтоосон 3 минут 49,04 секундийн дээд амжилтыг эвдсэн байна.


Өдгөө 31 настай Кипьегон бол 1500 м-ийн зайн уралдааны Олимпын гурван удаагийн, дэлхийн гурван удаагийн аварга тамирчин юм. Мөн 2023 оны ДАШТ-ий 5000 м-ийн зайд түрүүлжээ.

Энэ удаагийн “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний үеэр Кенийн тамирчин Беатрис Чебет 5000 м-ийн зайг 13 минут 58,06 секундэд туулснаар бас нэгэн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Этиоп улсын гүйлтийн тамирчин Гудаф Тсегай 2023 оны есдүгээр сард тогтоожээ.


Өдгөө 25 настай Чебет 2024 оны Парисын Олимпод 5000 м-ийн зайд түрүүлснээс гадна 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.  

関連ニュース